Ерөнхий сайд асан С.Баяр хорих 409 дүгээр ангид хоригдож байна

16000471965f5ec85c56b43Ерөнхий сайд асан С.Баярт анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасч, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял, бүгд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байгаа юм.

Харин С.Баярын твиттер хаягаар “Би эргэн ирлээ. Монгол жиргээний түмэн сайн сууцгааж байна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирлээ. Та бүхний амар амгаланг айлтгаж байна” хэмээн жиргэжээ.

Тиймээс Ерөнхий сайд асан С.Баярыг суллагдсан, батлан даалтад гарсан эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Батлан даалтад гараагүй. ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа” гэлээ. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас дамжин өнгөрүүлэх ангид ийнхүү хоригдож байгаа юм. Давж заалдах шатны шийдвэр гарсны дараа түүнийг хорих ангид хуваарилах аж.

http://www.zaluucom.mn/read/507924b2c


URL:

Tags: