Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөх хэн бэ?

712-1600045121712-1532401285976cdac8e09100a5690b01b36dff4225Ардын хувьсгалын 99 жилийн Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд тунасан болон шөвгөрсөн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу БНСУ-аас ирсэн. Улмаар гурван бөхийн шинжилгээний хариунаас сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай ярьж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар улсын аварга Н.Батсуурь, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Ш.Пүрэвгарьд нараас сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн гэж байгаа ч албан ёсоор баталгаажаагүй, Хууль зүйн яамнаас албан ёсоор бөхчүүдэд хариуг нь өгөөгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Улсын харцага Б.Бат-Орших болон улсын начин Ш.Пүрэвгарьд нар энэ жилийн Улсын их баяр наадмаар урамтай сайхан барилдаж улсын цолонд хүрсэн хоёр бөх. Харин Н.Батсуурь аваргын хувьд сүүлийн гурван төрийн наадам дараалан үзүүр түрүү булаалдсан өнөө цагийн үнэмлэхүй хүчтэнүүдийн нэг юм. Энэ жилийн наадмын түрүү бөх улсын аварга П.Бүрэнтөгс ч өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Одоогоор допингийн эсрэг үндэсний төвөөс надад ямар нэгэн хариу хэлээгүй байна. Нууж хаагаад байх зүйл байхгүй. Буруу зөрүү мэдээлэлд битгий автаарай” гэсэн байв.

Б.Номуун

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL: