“Ээжээ сайн байна уу” хөшөө ЭХЭМҮТ-ийн цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ
Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн “Ээжээ сайн байна уу” хөшөө ЭХЭМҮТ-ийн цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Эх үрийн нандин холбоог илэрхийлсэн энэхүү бүтээлийг ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол Улсын Хүүхдийн анхны эмнэлгийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 2020 оны есдүгээр сарын 10-ны өдөр хөшөөт цогцолбор болгосон байна.
URL: