У. Хүрэлсүх: Бүгдийг нь хувийнханд даатгаад орхиж болохгүй

56b6c46011e9e2b6a5cf942220ffdf54_1200

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, холбогдох байгууллагуудын ажилтай танилцаж байна. Энэ үеэр тэрбээр “Уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарт төрийн зохицуулалт зайлшгүй байх шаардлагатай. Энэ чинь стратегийн том том үйлдвэрүүд шүү дээ. Эрчим хүчийг төр зохицуулахгүйгээр яаж цаашаа явах вэ. Бүгдийг нь хувийнханд даатгаад орхиж болохгүй. Би эхлээд дотоодын хэрэгцээгээ хангая гэж байгаа. Гурил, төмс хүнсний ногоогоор дотоодын эрэлт хэрэгцээгээ хангая. Мах мөн адил. Дотоодын эрэлт хэрэгцээг хангасны дараа илүүдлээ экспортод гаргая. Үүнийг төр засаг зохицуулна. Миний яриад байгаа зохицуулалт энэ. Бүх зүйлийг чөлөөт зах зээл гэдэг байдлаар хаяж болохгүй гэж үзэж байна” хэмээжээ.


URL: