Хоёр хүнийг буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан ноцтой хэрэг гарлаа

downloadӨнгөрсөн шөнө Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудан амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг нэгэн сумын нутаг дэвсгэрээс буудуулж нас барсан хоёр хүний цогцос олджээ. Сумын иргэдийн хэлж буйгаар 23 настай эрэгтэй Б нь гэр бүлийн хоёр болох 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарын цээж, ар нуруу руу нь буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан гэв.

Эх сурвалжуудын мэдээллээр тэд малын бэлчээрийн асуудлаас болж маргалдсан  байна.

Хүний амь хөнөөгөөд зугтсан гэх сэжигтэн Б-г цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд Б нь одоогоор галт зэвсэгтэй явж байгаа аж.

 

http://www.zuv.mn/pxj


URL: