Зэсийн ханш 7000 ам.долларт хүрнэ

10Зэсийн үнэ тонн нь өнгөрсөн сард 6342-6728 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 6496.7 ам.доллар болсон нь өнгөрсөн долдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 142.9 ам.доллароор өссөн үзүүлэлтэй байна. Энэ оны эхний найман сард зэсийн үнэ дунджаар 5723.66 ам.долларын ханштай байв. Өнгөрсөн гурав болон тавдугаар сард судалгааны байгууллагууд зэсийн үнийн таамаглалаа эрс бууруулан өөрчилсөн бол таваас наймдугаар сард эсрэгээрээ өсгөлөө.

Тухайлбал, “Wood Mackenzie” судалгааны байгууллага наймдугаар сард 2020 оны гуравдугаар улирлын зэсийн үнийн таамаглалаа долдугаар сард гаргасантай харьцуулахад 200 ам.доллароор өсгөн тонныг нь 6450 ам.доллар, дөрөвдүгээр улирлыг 650 ам.доллароор өсгөн 6500 ам.доллар болгожээ. Ихэнх судалгааны байгууллага он дуустал зэсийн үнэ буухгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа ч зарим судлаач зэсийн үнэ дахин буурах эрсдэлтэйг анхааруулж байна.

Судалгааны байгууллагуудын 2020 оны зэсийн үнийн таамаглал 5570-6050 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 5816 ам.доллар тонн байна. Дэлхийн банкны прогнозоор зэсийн баяжмалын үнэ 2030 онд 7000 орчим ам.долларт хүрэх бөгөөд сүүлийн хэдэн сард үнийн хурдацтай өсөлтөөс шалтгаалан байнгын хэлбэлзэлд байна. Манай улсын хувьд Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр нийлээд жилд 1.7-1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж байгаа билээ. Цаашид 2021 оноос Оюутолгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл, зэсийн экспорт нэмэгдэнэ

http://www.npost.mn/a/169704


URL: