Бүтээгдэхүүний үнээ нэмсэн “Сүү” компанид шаардлага хүргүүллээ

0a3e1d3eb0930b2e03d25430d96004c1

ШӨХТГ, Татварын ерөнхий газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүстэй хамтран “Сүү” компани сүү, сүүн бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд шалгалт хийж, холбогдох гэрээ материалтай танилцах уулзалтыг зохион байгууллаа.

 Шалгалтаар бүтээгдэхүүний үнээ 100 төгрөгөөр нэмсэн “Сүү” компанийн удирдлагад  үнээ буулгахыг шаардсан шаардлага хүргүүллээ. Уулзалтад оролцсон тус компанийн төлөөлөл ”Сүү бэлтгэн нийлүүлэгчдээсээ авдаг сүүний төлбөрөө  энэ сарын 1-нээс 100 төгрөгөөр нэмсэн учраас бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Малчид, фермер эрхлэгчдэд сүүний урамшуулал сүүлийн хоёр жилийн хугацаанд олгогдоогүй. Мөн өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж байгаа.

Тухайлбал өнгөрсөн жилийн өдийд фермер эрхлэгчид хадлангийн салаан дээрээс нэг боодол өвс 2500-3500 төгрөгөөр авдаг байсан бол одоо 5500-6000 төгрөгт хүрсэн”  гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn


URL: