Архинаас гаргах ерөндөг тавиулаад амь насаа алджээ
Энэ сарын 6-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэг Тэрэлжийн орчимд байрлах амралтын газарт амарч байсан иргэн амь насаа алджээ.
Тодруулбал, Тэрэлж Бумбан-Тур гэх амралтын газарт эрэгтэй хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Баянхонгор аймаг Баацагаан сумын харьяат 55 настай эрэгтэй гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Талийгаач нь архины эмчилгээнд хамрагдаж, архинаас гаргах ерөндөг тавиулаад байсан гэх ба хэргийн газраас архины дуршил бууруулах болон өвчин намдаах эм зэргийг хураан авсан байна.
Талийгаач нь одоогоос найман жилийн өмнө архинаас гаргах ерөндөг тавиулаад байсан ба дээрх эмнүүдийг эмчилгээ дэмжих шаардлагаар хэрэглэж байсан ажээ. Энэхүү хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
http://www.npost.mn/a/169677
URL: