“Богд банк”-ны ажилтан байгууллагынхаа мөнгөөр мөрийтэй тоглосон уу
Богд банкны ажилтан банкныхаа мөнгөөр мөрийтэй тоглосон гэх мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.
Тодруулбал тус банкны ажилтан Г нь байгууллагын мөнгө болох Зургаан сая төгрөгөөр мөрийтэй тоглосон, хэргийг Цагдаагийн газраас шалгаж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээллэжээ.
Улмаар банкны зүгээс ажилтан Г-д зургаан сая төгрөгийг өөр байгууллага руу хүргүүлэхээр даатгажээ. Гэтэл ажилтан Г-нь тус мөнгийг мөрийтэй тоглоомын газар шамшагдуулсан гэх мэдээлэл байгаа юм.
Цагдаагийн газраас банкны мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон Г гэгчид хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
У.МАНДАХ
URL: