“Ану Сервес” ХХК-ийн захирал Б.Батхүү хамтран амьдрагчаа зодож танхайрчээ

anuservice

Есдүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Red rock” гэх нэртэй амралтын газар 47 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эмэгтэй хүнийг зодож хүнд гэмтээсэн  гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, МАН-ын Бага хурлын гишүүн Баянгол дүүргийн МАН-ын ШХХ-ны дарга, ”Ану сервис” ХХК-ийн захирал Б.Батхүү нь хамтран  амьдардаг 27 настай С-г согтуурсан үедээ зодож танхайрсан байна. Цагдаагийн байгууллага хэргийн газраас 12 кадр зураг, 12см хар өнгийн хутга зэргийг нотлох баримтаар хураан авсан байна.

Одоогоор Б.Батхүү нь хүний амь насанд заналхийлсэн, бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж.

Эх Сурвалж: Zaluucom

http://www.zaluucom.mn/read/501cfdf3g


URL: