МАН-ын нэр дэвшүүлэлт Д.Сумъяабазарын “шахааныхан”-аар дүүрчээ
Нийслэлийн МАН, АН-ын хороо өчигдөр шөнө хугаслан хуралдаж Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Эндээс эрх баригч МАН хэнийг ямар бодлогоор дэвшүүлэх вэ гэдэг анхаарал татаж байсан юм. Тэгвэл нийслэл, дүүрэгт нэр дэвшигчдийн олонх нь цоо шинэ хүмүүсээс бүрдэж байна. Өнгөрсөн 4 жил төлөөлөгчөөр ажилласан хүмүүсийн олонх нь жийгджээ.
Тухайлбал, НЗД-ын орлогч Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал нарыг нэр дэвшүүлсэнгүй. Орлогч Д.Мөнхжаргалын хувьд БГД-ээс төлөөлөгчөөр сонгогдож, хотын дарга С.Амарсайханы удирдлагад Агаар, орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажилласан. Түүний хувьд шахмал түлшийг хэрэглээнд хэвшүүлэх амаргүй цаг үед энэ ажлыг удирдан үр дүнтэй ажилласан орлогч нарын нэг.
Энэ мэт сайн ажилласан төлөөлөгч нараа хүртэл эгнээнээс хассан нь нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъабазарын бодлого байсан гэх. Тэрээр өөрийн гэх хүмүүсээ нэр дэвшүүлж, хуучин төлөөлөгч нарыг жийхэд ихэд “зүтгэл” гаргажээ. Нөгөө талаас УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч намаас нэр дэвших нь ялалт байгуулсантай адил гэж үзэн горилогчдын дунд ширүүн өрсөлдөөн өрнөсөн сурагтай.
Энэ мэт хэний ч танихгүй шахуу хүмүүсийг олноор нэр дэвшүүлсэнд АН-ынхан олзуурхаж, “нийслэлээ бид авна” гэчихсэн баяр наадам болох шахаж яваа гэнэ.
МАН-аас НИЙСЛЭЛД НЭР ДЭВШИГЧИД
СҮХБААТАР ДҮҮРЭГ
- Г.Төмөрбаатар
- О.Мөнгөншагай
- У.Батбаяр
- М.Халиунбат
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
- Ж.Алдаржавхлан
- Б.Цэрэн
- Н.Өнөболд
- Б.Мягмар
- Пүрэв-Очир
- Н.Отгонжаргал
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
- З.Зөмөртөөмөө
- Н.Батсүмбэрэл
- Б.Мөнхбат
- Ц.Ариунтуяа
- СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
- Ж.Сандагсүрэн
- Г.Сэргэлэнбаатар
- А.Баттөр
- Б.Мөнхцэцэг
- Т.Говьсайхан
- А.Төгөлдөр
- Ц.Төрхүү
- Р.Даргва
- З.Баярчимэг
- Н.Алтаншагай
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
- Ү.Оюунзул
- Ц.Сүхбаатар
- Б.Пүрэвдагва
- Энхбаяр
- Ганчимэг
- Батбаяр
- Д.Дэмбэрэл
- Б.Ууганбаяр
- Н.Батмөнх
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
- Д.Ихбаяр
- Ж.Батбаясгалан
- М.Мэндбаяр
- Б.Сэмжидмаа
- Ө.Сумьяабаатар
НАЛАЙХ ДҮҮРЭГ
- Б.Нэргүй
- Ч.Раднаабазар
ЗӨВ.мн
URL: