Монгол Улс коронавирустэй холбоотойгоор дахин 21 сая ам.долларын зээл авлаа

712-15994591617dee6317baabda7d7a2237ec9d08baddУИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар өнөөдөр 21 сая ам.долларын санхүүжилтийн хоёр гэрээнд гарын үсэг зурлаа.

Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар уг санхүүжилтийн зорилгыг цар тахлын үеийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулж, ажил эрхлэлтийг өсгөж, халдварын эрсдлийг арилгах явдал гэв.
Уг зээлийн 20 сая ам.доллараар нь хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг хугасалж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлнэ. Харин цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 1 сая ам.долларын буцалтгүй тусламжаар коронавирустэй нүүр тулан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хамгаалж халдвараас сэргийлэх хэрэгсэлд зарцуулах юм байна.
20 сая ам.долларын энэхүү хөнгөлөлттэй зээл жилийн 1.25 хувийн хүүтэй, гучин жилийн хугацаатай ба эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажээ.
http://www.sonin.mn/news/politics-economy/114247

URL:

Tags: