Улсын хэмжээнд 421 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

70000ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр, Есдүгээр сарын 06-ны байдлаар “Улсын хэмжээнд 421 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй”.

Наймдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтын боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүний лавтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ багтаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 310 тохиолдол батлагдсан. Үүнээс 296 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 14 хүн эмчлэгдэж байна.

Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 16, гэрийн ажиглалтад 25 хүн тусгаарлагдаж байгаа бол 255 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.

ХӨСҮТ-д эмчлэгдсэн байгаа хүмүүсийн 8-ынх нь биеийн байдал хөнгөн, 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.


URL: