С.Мөнхчулуун: НИТХ-ын сонгуульд нэр дэвшихгүйгээр шийдсэн

15994068615f55030d46b1e

 Ирэх аравдугаар сард болох сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгдээд байсан НИТХ-ийн төлөөлөгч С.Мөнхчулуун нэрээ татаж байгаагаа мэдэгдэв. Тодруулбал тэрбээр нэр дэвшихгүй байхаар шийдсэн гэнэ. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүктээ “Сайн байцгаана уу?

Сонгинохайрхан дүүргийн Өнөр бүсийнхэн минь ээ! Миний бие НИТХ-ын төлөөлөгчөөр 2016 онд сонгогдсоноос хойш 4 жилийн хугацаанд тойргийнхоо иргэд, хороо, СӨХ, сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, өрхийн эмнэлэг, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхийг хичээж 20 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тойрогтоо хийж, хэрэгжүүллээ. НИТХ-д дахин дэвших эрх авах 501 дэмжигчийн гарын үсэг цуглуулах ёстой байхад нэг өдөрт 1000 гаруй гарын үсэг зурагдсан нь сонгогчид та бүхний зүгээс миний ажилд өгч буй үнэлэлт дүгнэлт юм гэж ойлгож, талархаж байна! Миний бие НИТХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдсэнээ та бүхэндээ дуулгаж байна.
Дэмжиж гарын үсэг зурсан та бүхэндээ талархал илэрхийлээд, хүлцэл өчье!
Та бүхний сонголт мэргэн байж
Сонгинохайрханчууд минь өөдлөн дэвших болтугай!
Монгол төрийн минь
Босго нь өндөр
Тотго нь намхан байг” гэжээ.

 


URL: