“Арми 2020” тэмцээнд ОХУ түрүүлэв
ОХУ-ын танкийн батальоны баг өнгөрсөн бямба гаригт Москва мужийн хээрийн сургалтын талбайд болсон “Арми 2020” олон улсын танкийн тэмцээнд түрүүлсэн байна. Энэ төрлийн уралдаанд танкчид буудлага болон байлдааны машиныг жолоодох ур чадвараа харуулдаг тэмцээний үеэр ОХУ-ын III багийн механикч, жолооч гурав дахь тойрогт хурдаа нэмсэн нь шийдвэрлэх ялалтыг авчрахад нь нөлөөлснөөр нэг цаг 28 минут 50 секундэд даалгавраа гүйцэтгэж дуусчээ. Тэмцээний хоёрдугаар байрт нэг цаг 29 минут, 29 секундэд даалгавраа хийж дуусгасан БНХАУ, дараагийн байрт Белорусс улсын үндэсний багийнхан оржээ. Харин Азербайжаны танкчид нэг цаг 54 минут 22 секундэд даалгавраа дуусгаснаар IV байрыг эзэлсэн байна. Энэ удаагийн “Арми 2020” олон улсын тэмцээнд Африк, Ази, Европын 16 орон оролцжээ. Үүнээс Катар, Конго, Өмнөд Осетийн болон Абхаз улс анх удаа оролцсон байна.
URL: