“Эрдэнэс Таван Толгой” хувьцааны данс нээж баталгаажуулсан эсэхийг шалгах ЗААВАР

15991367035f50e3bff158c

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 2019 оны ногдол ашгийн мөнгийг өчигдрөөс иргэдийн арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн. Тодруулбал, эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857.491 мянган иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлж байгаа юм.

Тэгвэл иргэд хувьцааны данстай эсэхээ дээрх зааврын дагуу шалгаж болно. Мөн та www.mcsd.mn сайт болон 158989 дугаар руу мессеж илгээн шалгаж болох юм.

Өмнө нь зөвхөн үнэт цаасны дансанд нь ногдол ашгийн мөнгийг байршуулсан тухай тус төвөөс мэдээлж байсан юм. 1072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Жишээ нь та 1072 хувьцаагаа ашиглаагүй бүгд байгаа бол 1072*81=86.832 төгрөг таны дансанд орно.


URL: