Н.Төгцогт: Өрсөлдөгч солигдсон нь надад нөлөөлөхгүй
МУГТ Н.Төгцогт энэ сарын 19-ний өдөр Мексикийн Эдуардо Рамирестай ээлжит тулаанаа хийх байсан билээ. Гэвч Э.Рамиресийн шинжилгээнээс коронавирус илэрсэн тул WBC холбооноос өрсөлдөгчийг нь сольжээ. Манай тамирчны шинэ өрсөлдөгч нь Барбадос гаралтай Кобиа Брийди хэмээх боксчин бөгөөд мэргэжлийн дэвжээнд 15 тулалдаж, 15 ялсан үзүүлэлттэй яваа аж. Барбадосын армид гурван жил алба хаасан тул “Цэрэг” хэмээх хочтой болжээ.
Н.Төгсцогт “19-нд дэвжээнд гарах болсондоо баяртай байна. Өрсөлдөгч солигдсон нь надад тийм ч их нөлөөлөхгүй. Бокс бол тулааны спорт, хэнтэй ч тулалдахад бэлэн байх ёстой” гэж хэлсэн талаар boxingscene.com цахим хуудаст мэдээлсэн байна.
Ялсан нь бүсний төлөө тулалдах эрх авах тул өрсөлдөгч К.Брийди мөн баяртай байгаа аж. Тэрээр боломж олдсонд маш их баярлаж байгаагаа илэрхийлээд 19-ний өдөр хэн бэ гэдгээ дэлхий нийтэд харуулна гэсэн байна. К.Бридий 2014 он мэргэжлийн бокст орсон бөгөөд түүнээс хойш 15 тулалдахдаа бүгдэд нь ялжээ.
URL: