Сү.Батболдын “бүлэглэл” ТЕГ-т эзэн “суулаа”

118776665_1418881591834671_3125152707743388206_nЕрөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамгийн ойр шадарладаг Сү.Батболд өчигдийн Засгийн газрын хуралдаанаар өөрийнхөө хүнийг ТЕГ-ын даргаар томилуулж чадлаа. Ингэж хэлэхийн учир нь тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан П.Одонбаатар Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аж. Тиймээс хууль хүчний байгууллагад өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлж чадаагүй Сү.Батболд ийнхүү нутгийнхаа дүүг хуулийн байгууллагын томоохон суудал болох ТЕГ-ын даргаар томилуулж чадсан нь улстөрд өөрийнх нь чадал чансаа хэр хүчтэй байгааг намынхандаа ч тэр бусад улстөрийн хүчнийхэнд ч харуулчихав.
Ямартай ч П.Одонбаатар нь хуульч мэргэжилтэй бөгөөд 1996 оноос өнөөг хүртэл хүчний байгууллагад ажиллаж ирсэн туршлагатай нэгэн аж. Тиймээс “Сү.Батболд түүнийг ТЕГ-ын даргад зүтгүүлж ийнхүү санасандаа хүрчээ.Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд өрөө төлөөд эхэлчихжээ гэж харагдаж буй юм.
Тодруулбал, Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад хамгийн их хүч хаясан хүн нь Сү.Батболдийн фракц байв. Хэрвээ тэрбээр тухайн үед өөрийн фракцийн гишүүдээ хөдөлгөөнд оруулаагүй бол өнөөдрийн У.Хүрэлсүх бий болохгүй байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Тиймдээ Сү.Батболдоор овоглогддог олон ч дарга нар өнөөг хүртэл ажил албандаа үлдэж бусдын атаархлыг төрүүлсэн хэвээр байгаа нь нууц биш. Мэдээж Сүхбаатарын хүүгийн албан тушаалын томилгоо ганц ТЕГ-ын даргын суудлаар зогсохгүй. Тун удахгүй зарим нэг газрын дарга нарыг өөрчлөх асуудал яригдаж байгаа. Үүн дээр ч Сү.Батболд өөрийн фракцын хүмүүсээ томилно гэх тохироог У.Хүрэлсүхтэй хийсэн гэдгийг тус намынхан ярьж байв.
Ямартай ч хотын тойргоо хэл амтайханм;сольж Дундговиос дахин УИХ-ын гишүүн болсон Сү. Батболдын нөлөө хүч хоёр ирэх 2024 он хүртэл хүчтэй хэвээр байх нь гэдгийг цаг үе, үйл явдал нь харуулж байна. Түүнчлэн тэрбээр илүү эрх мэдэлтэй болохын тулд У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж түүнийг ялуулах бүхий л ажлыг өөрөө гардан хийх болсон тухай мэдээлэл ч байна.
Хэрвээ “Сү.Батболд” ;улстөрд;нөлөөгүй байсан бол,У.Хүрэлсүхтэй ойр биш байсан бол яав ч ТЕГ-ын даргад нутгийн дүүгээ томилуулж чадахгүй байсан. Тиймээс л түүний улстөр дэх нэр нөлөө хүчтэй хэвээр амь оршсоор байна хэмээн дахин дахин өгүүлж буй хэрэг.
Тухайлбал,түүний эхнэрийн дүү Б.Асралт ГЕГ-ын даргаар томилогдсон цагаасаа хойш өнөөг хүртэл элдэв янзын хэл ам таталсан хэвээр байгаа. Ганцхан жишээ дурдахад, тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 9, 2017 оны зургаадугаар сарын 30 нд хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл ангиар хоёр жил шахам АТГ-т шалгагдаж байсан ч энэ хэрэг нь яаж шийдэгдсэн, ямар арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй болж замхарсан. Мэдээж хадам дүүгийнхээ энэхүү ноцтой асуудлыг нам жим болгосон хүн нь Сү.Батболд. Бид түүний хадам дүү болох Б.Асралтын талаарх мэдээллийг дараагийн удаа жичдээ дурдах учраас энэ удаа орхиё.
Ямартай ч   МАН-ындоторх улстөрийн бүлэглэл фракцууд задран унаагүй гэдгийг ;Сү.Батболдын урт гар нотлон харууллаа.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: Erennews.mn


URL: