Азиуд яагаад 4-ийн тоонд дургүй вэ?

95260291_v2Хятад, Япон, Солонгос бол дэлхийн эдийн засаг, технологийн аварга улс орнууд. Гэтэл эдгээр улсын иргэд хэдий өндөр хөгжилтэй улсад аж төрдөг ч сүсэг бишрэлтэй хэвээрээ л байна.

Хятад, япон, солонгосчуудын гол айдас нь 4-ийн тоо бөгөөд үүнийг тэд үхлийн бэлгэдэл гэж нэрлэдэг. Ялангуяа хятадууд энэ тоонд үнэнээсээ дургүй, амьдрал, хувь заяанд нь ноцтойгоор нөлөөлнө гэж үздэг аж. Энэ айдас даамжирсаар аливаа салбаруудад ч нөлөөлж эхэлжээ.

Дөрвийн тооны айдас

Хятад хэлний 4-ийн тоо “үхэл” гэдэгтэй адилхан сонсогддог. Энэ хоёр үг хөгөөрөө л ялгардаг байна. Ингээд уг үг япон, вьетнам, солонгос болон Зүүн Өмнөд Азийн бусад оронд бага зэрэг өөрчлөгдөн орж, азиуд 4-ийн тоог энгийн амьдралдаа аль болох дурдахгүйг хичээж ирсэн байна. Тэр дундаа өвчтэй төрөл төрөгсдийнхөө дэргэд 4-ийн тоог дурддаг ч үгүй бөгөөд дөрвөн зүйл бие биедээ өгөхгүй байхыг хичээдэг байна

Shizuoka_Missing_Parking_Lot-918x689 Азиуд яагаад 4-ийн тоонд дургүй вэ?

Сүсэг бишрэл дээд цэгтээ хүрсэн нь

Хятадууд 2004 онд мөн л 4-ийн тооноос болж Бээжингийн Олимпийн наадам явуулахаас татгалзсан гэдэг. Харин 2008 онд Бээжинд зуны Олимпийн наадам хийсэн нь 8-ын тоо Хятадын соёл амжилт, аз жаргалыг бэлгэддэгтэй холбоотой гэнэ.

Хонконгийн Vista Paradiso, The Arch зэрэг зочид буудлуудад 40-49 дүгээр давхар байдаггүй. Тайваньд байр байшинг дугаарлахдаа 4-ийн тоог зориуд орхигдуулдаг бол Сингапурын нийтийн тээврийн оператор SMRT компани метро, төмөр замын вагонд зориуд “4”-ийн тоог нь хаядаг байна.

Тайвань, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчин №4 дугаартай хөлөг онгоц, онц, пуужинтай болохгүйг хичээдэг. Яг үүний дагуу азиуд 14, 24, 34 гэсэн “4” цифр орсон дугаараас аль болох татгалздаг.

2327963440.jpg Азиуд яагаад 4-ийн тоонд дургүй вэ?

c72d8.jpg Азиуд яагаад 4-ийн тоонд дургүй вэ?

bigpicture.ru

https://updown.mn/127599.html


URL:

Tags: