Эммануэл Макрон яагаад Ливанд айлчилсан бэ?
Олон улсын нийгэмлэг болон ялангуяа Франц улс шинэ Засгийн газар нь шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлсэн тохиолдолд Ливан улсыг дэмжихээ амласан гэж Бейрутэд албан ёсны айлчлал хийсэн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгджээ. Мөн шинэ Засгийн газрыг богино хугацаанд байгуулах шаардлагатай гэв. Бейрут хотод дэлбэрэлт болсны дараа тус улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа тэрээр санхүүгийн томоохон тусламжаас гадна хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж амласан байна.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг Ливаны шинэ Засгийн газрыг бүрдүүлэх Германд Элчин сайд байсан Мустафа Адивийг шинэ ерөнхий сайдаар томилсны дараа тус улсын нийслэл Бейрут хотод ирсэн болохыг тэмдэглэжээ. Харин Ливан улсын мэргэжилтнүүд санхүүгийн дэмжлэгийг нь Франц улс Ливанд шинэ колончлолын улс төрийн бодлого хэрэгжүүлэх гэж байна уу гэсэн болгоомжлолыг манай улстөрчдөд төрүүлж байна гэж үзэж байгаагаа “Спутник” агентлагт ярьжээ.
Ливаны улс төр судлаач Тауфик Шуман “Францын ерөнхийлөгчийн гол даалгавар нь Ливаны шинэ ерөнхий сайдыг улс төр, эдийн засгийн салбарыг шинэчлэх багц төслийг батлахад үнэмшүүлэх явдал гэж бодож байна. Мөн Эммануэл Макроныг айлчлалаа хийхийн өмнө Францын “Фигаро” сонинд Парис Ливаны олон улстөрчид хориг арга хэмжээ авч магадгүй талаар бичсэн. Тэдний ихэнх нь Францад данс, үл хөдлөх хөрөнгөтэй нь тодорхой. Тэд хориг арга хэмжээ авахаас айж байна. Тиймээс ерөнхийлөгч Эммануэл Макрон шинэчлэлийн багцыг идэвхжүүлэх боломжтой боллоо. Түүнээс гадна ерөнхий сайд Мустафа Адивтай ярилцсан гэдэгт би итгэлтэй байна. Өөрөөр Эммануэл Макрон түүнийг ерөнхий сайдаар томилсноос хойш нэг өдрийн дараа Бейрутэд ирэхгүй байсан” гэв. Харин Ливаны стратеги, улс төр судлаач Бишара Кейралла “Түүний хийсэн айлчлал нь хэлэлцээрээс илүү зүйлийг зорьсон” гэж үзжээ.
Тэрээр Эммануал Макроны Бейрутэд хийсэн эхний айлчлалын дараа ерөнхий сайд Хасан Диабын Засгийн газар огцорсон. Харин түүний энэ удаагийн айлчлалыг хийхээс нэг хоногийн өмнө Засгийн газрын шинэ тэргүүнийг нэрлэлээ. Энэ бол зүгээр нэг тохиолдол гэж үзэх нь гэнэн үйлдэл болно гэв.
Мөн Эммануэл Макрон Засгийн газраа шашны зарчмын дагуу бүрдүүлэх бодлогын системээс татгалзвал Ливанд туслахад бэлэн гэж мэдэгдэж байсан. Тиймээс бид ямар нэг хэмжээгээр ерөнхийлөгч Эммануэл Макроныг Ливаны шинэ Засгийн газрыг бүрдүүлэхэд оролцож байна гэж хэлж чадна гэжээ. Мөн Бишара Кейралла Бейрутэд болсон дэлбэрэлтийн дараа Эммануэл Макроны Ливанд хийсэн айлчлал ганцаараа хямралтай тулах чадваргүй суларч доройтсон Ливаныг Франц улс хамгаалж байгааг харуулсан үйлдлээс өөр юу биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: