Цементэнд булсан араг ясыг МОНГОЛ ХҮНИЙХ БАЙЖ БОЛЗОШГҮЙ гэжээ

600

Солонгос улсад 28 дахь жилдээ цацагдаж байгаа гэмт хэргийн мөрдлөгийн нэвтрүүлгээр цементэд булсан араг ясыг монгол хүнийх байж болзошгүй гэж мэдээлжээ. Энэхүү нэвтрүүлэг өнгөрөгч наймдугаар сарын 16-ны өдөр гарсан бөгөөд Солонгосын Инчон хотын Чунчун дон гэх газраас 2016 онд цементэнд булсан эмэгтэй хүний цогцос олдсон нь солонгос хүнийх биш болохыг тогтоосон тухай дурдсан байна.

Уг цогцос нь 17-20 орчим настай, 162-170 см өндөртэй, эмэгтэй хүнийх бөгөөд үүдэн шүд нь унасан, бор өнгийн үстэй гэж цагдаагийнхан дүгнэсэн байна. Түүнчлэн  “Ханаро” гэх тамхины уут цогцостой хамт булагдсан байжээ.

Уг тамхи нь одоо солонгос улсад худалдаанд байдаггүй бөгөөд тамхийг худалдаалж байсан үеэр тооцоолон талийгаачийг 2006-2008 оны орчимд нас барсан гэж тодорхойлсон байна. Мөн шинжилгээ хийж цогцсыг солонгос хүнийх биш гэдгийг тогтоосон бөгөөд цагдаа нар гадаад ажилчид тэр дундаа монгол хүнийх гэж таамаглаж байгаа ажээ.

Энэ хэрэгт, цогцос олдсон байшингийн эзнийг тухайн үед сэжиглэн шалгаж байсан ч баримт нотолгоо олдоогүй учир хэргийг түр хаагаад байгаа гэжээ.Харин БНСУ-д ажиллаж амьдрахаар очоод сураггүй болсон 22 монгол иргэн байдаг ба эдгээр иргэдийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр тус улсад суугаа Элчин сайдын яамнаас эрэн сурвалжилж байгаа юм.

https://news.zindaa.mn/3d6w


URL: