АТҮТ-ийн мэргэжилтнүүд авлига авсан уу?

109937661_3337576756300443_6296393450804308029_n

Авлигатай тэмцэх албанаас Авто тээврийн үндэсний төвийн хоёр мэргэжилтэнг саатуулан шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, АТҮТ-ийн  бүртгэлийн тасгийн дарга Б болон АТҮТ-ийн Лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Э нар бусдаас авлига авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа аж.  Улмаар тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг өнгөрсөн даваа гаригт гүйцэтгэх ажиллагаа явуулж, ажлын байрнаас нь саатуулан барьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: Zaluucom

http://www.zaluucom.mn/read/4hg44e75g


URL: