МҮОХ-ны удирдлагуудын хурал боллоо

13036

Монголын үндэсний олимпийн хорооны удирдлагууд өнөөдөр хуралдаж дараах ажлуудыг эрчимжүүлэхээр тохирлоо.

Үүнд: 1. Олон улсын олимпийн хороо “Agenda-2020″ зөвлөмжийн дагуу МҮОХ-ны тамирчдын комиссод эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэй тамирчдын тоог нэмэгдүүлэх
2. МҮОХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг санаачлан, шинэ төлөөлөгчдийг урьж оруулах;
3. “Бээжин-2022″ өвлийн XXIV өвлийн олимпийн наадамд Монголын баг тамирчдыг амжилттай оролцуулах, цаашлаад анхны олимпийн аваргууд төрөн гарсан газраас өвлийн олимпийн анхны медаль хүртэх зорилт тавин өвлийн спортын төрлүүдийг дэмжиж ажиллахаар бодлого боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.

URL: