ЭМЯ: 318 сорьцонд шинжилгээ хийснээс 3 хүнд коронавирус илэрлээ
ЭМЯ-аас ээлжит мэдээлэлийг өглөө.
Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 25 сая 272 мянган хүн халдвар авч, 857 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 264 мянга гаруйгаар нэмэгдсэн байна. Манай улсад ажиглалтаас 25 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 409 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 3813 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 61 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа. 119 дугаарын утсанд 72 дуудлага ирсэн байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Наймдугаар сарын 31-ний өдөр гурван лабораторид нийт 318 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Халдвар илэрсэн хүмүүс нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60, 21 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй. Харин 315 хүний сорьцод коронавирус илрээгүй”. гэв
URL: