АН-ын бүлгийнхэн хоригдож буй намын гишүүдээ эргэжээ
Шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганболд нарт ял оноогоод байгаа юм. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн хорих ангид очиж намын гишүүдээ эргэжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар өчигдөр хорих 409 дүгээр ангид хоригдож буй Ардчилсан намын гишүүдээ эргэж очсон байна. С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганболд нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn
URL: