Абэ Шинзо ОХУ-ын Төрийн тэргүүнтэй утсаар ярина

1598925266_5f4c8d6692e85
Албан тушаалаасаа огцрох тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо гаргасан шийдвэрийнхээ талаар өөрийн биеэр мэдэгдэхийн тулд ойрын өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих төлөвтэй байна.
Өмнө нь Абэ Шинзо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан тухай Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдсэн юм.
“Хоёр улсын удирдагчид коронавирусний нөхцөл байдлаас гадна, хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хэлэлцсэн. Түүнчлэн Абэ Шинзо албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан тухайгаа Д.Трампт мэдэгдэж, Япон Америкийн эвслийг урьд өмнө байгаагүй хүчтэй болгоход нөлөөлсөн олон жилийн хамтын ажиллагаанд талархаж буйгаа АНУ-ын төрийн тэргүүнд илэрхийлсэн” хэмээн Ёшихидэ Суга цохон тэмдэглэжээ.
Албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгдсэний дараа гадны удирдагчдаас хамгийн түрүүнд тэрбээр ийнхүү Д.Трамптай утсаар ярьжээ. Эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрохоор төлөвлөж буйгаа Ш.Абэ 8 дугаар сарын 28-нд мэдэгдсэн бөгөөд дараагийн Ерөнхий сайдыг сонгох хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэсэн юм.

URL: