Өвөрмонголд Монгол хэлийг хориглосон асуудал нь АНУ-ын өнөө хар арьстныг хөнөөснөөс өөрцгүй, эмзэг сэдэв
Өвөрмонголд Монгол хэлийг хориглосон асуудал тун ярвигтай асуудал. АНУ-ын өнөө хар арьстныг хөнөөснөөс өөрцгүй, эмзэг сэдэв.
Уг нь үндэс язгуур талаасаа бид нэг. Бүгд Монголчууд. Гэвч харъяаллын хувьд Хятад улс байгуулагдсан 1949 оноос хойш ӨМӨЗО нь БНХАУ-ын нэг үндэстэнд тооцогдож явсан түүхтэй. Албан бусаар бол энэ хугацаа нэмэгдэнэ үү гэхээс, хасагдахгүй нь лав. Тэгэхээр хууль ёсоор бол БНХАУ дотоод асуудлаа л цэгцэлж буй явдал. 71 жилийн хугацаанд Хятадууд Өвөрлөгчдөд маань өр зөөлөн хандсан ч, өөрийн эзэмшил учраас хэзээ нэгэн цагт ийм зүйл болох л байсан. Энийг Хятадууд ч, Өвөрлөгчид ч мэдэж байсан. Тэр нь энэ жил тохиолоо.
Үндэстэн талаас нь харвал бас чимээгүй өнгөрч болохгүй мэт! Жишээ нь: Монгол улс Баян-Өлгийн казахуудыг казахаар ярихыг, хичээл орохыг хоригловол Казахстанууд зүгээр гараа хумхиад суухгүй л дээ. Ямар нэг хэмжээгээр эсэргүүцлээ илэрхийлнэ. Тэр нь харин чухам яг юу байх нь л сонин. Лал шүтлэгт орнуудад хандаж өргөн хэмжээний эсэргүүцлийн акц өрнүүлэхэд уриалах явдал бол наад захын асуудал биз.
Асуудлын гол нь МОНГОЛЫН ЗАСАГ ТӨР ирээдүйгээ хэрхэн яаж харж, үнэлж, дүгнэж байгаагаас хамаарна. Энэ жил ерөнхийлөгч маань 30,000 хониор Хятад улсад бэлэг барьсан. Эдийн засагаа сөхрүүлчихгүйн тулд тохироо хийсэн биз. Гэтэл Өвөрмонголд үүсээд байгаа асуудлыг хөндвөл улс төрийн асуудал босох нь тодорхой. Тусгаар улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцлоо гэж…Хонь ч үгүй, нүүрс ч үгүй болвол за бүр баларна.
Гэтэл саяхнаас Монголын боловсролын системд Кембрижийн арга барилыг заавал суулгах ухааны акц явагдав. Тэнд элэг нэгтнүүд нь хүчээр хэл, соёлоо хориулж байхад энд бид сайн дураараа боловсролын системийнхээ үүд хаалгыг хэн дуртайд нь нээх гэж гүйлдэцгээх…
Яах ёстой юм бол доо…Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг л төвөгтэй асуудал юм.
URL: