Гүзээтэй болгодог долоон зуршил

212db7nopgcb002kg7g52tkj0sЭрүүл гэж боддог зуршлууд гүзээнд өөх нэмдэг бололтой. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Харвин унжаад, хэлхгэр цамц, өмдний цаана гоо сайхнаа нуугаад байгаа юм биш биз? Тэгвэл бидний өгөх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу?

1. Хоолоо алгасаад дэмий

Энэ арга үргэлж буруугаар эргэдэг. Хэт өлссөн хүн хэтрүүлж идэх нь тодорхой. Ингээд л улам их өөх биеийн дунд хэсэгт чинь хуримтлагдаж эхэлнэ гэсэн үг. Багаас дунд зэргийн порцтой хоол гурав, дөрвөн цаг тутамд идвэл, үргэлж цатгалан байхаас гадна өөхөн давхарга нэмэхгүй.

2. Цагаан хоолтон болоход учир бий

Эмэгтэйчүүд ихэнхдээ мах, загас гэх мэт хүнд хоолноос татгалздаг. Тэр бүтээгдэхүүнүүдээс бид “калори ихтэй, таргалуулах эрсдэлтэй ” гэж айдаг. Ер нь л цагаан хоолтон болох шахуу юм болдог шүү дээ. Гэтэл бидний хувьд хадны мангаа болсон эдгээр хүнс хоол шингээх явцыг сайжруулж, гүзээг багасгахад тусалдаг уургийн супер одод юм байна. Сонгохдоо калори, тослог багатайг нь авах хэрэгтэй. Жишээ нь, туна загас байж болно. (170гр­ын лаазтай нь өдрийн уургийн шаардлагын дөрөвний гурвыг нь хангадаг).

3. Бид талхыг муу л гэдэг, гэтэл үнэндээ….

Цагаан талх, хөх буудайн талх, эрдэнэ шишийн цай? Яасан ч үгүй, эдгээр бүтээгдэхүүн инсулины хэмжээг аажмаар нэмэгдүүлдэг гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ гэдсэнд өөх хуримтлуулах эрсдлийг багасгадаг аж. Бас зэрлэг будаа, овъёосны гурил, эсвэл улаан буудайн тортиллаг өдөрт нэг удаа идэх хэрэгтэй. Өөрчлөлт нь аяндаа мэдэгдэнэ.

4. Уух ч тийм сайн биш шүү

Архины төрлийн ундаа маш их калори агуулдаг ч цатгадаггүй. Тэгэхээр их уух нь гэдсэндээ өөхнүүдийг урин дуудаж байгаатай ялгаагүй гэж хүнсний тэжээлийн мэргэжилтнүүд сануулж байна. Үнэхээр юм уумаар байгаа бол улаан вино уу. Өөх хайлуулах чадвартай гэж судлаачид үзжээ. Гэхдээ батлагдаагүй.

5. Гэдэсний дасгал тийм ашигтай гэж үү?

Гэдэсний дасгал булчин чангаруулдаг нь үнэн л дээ. Гэхдээ гэдэс бүрхсэн өөхөн давхаргад ямар ч нөлөө үзүүлж чаддаггүй. Тиймээ 50, 100 эсвэл 500 удаа гэдэсний дасгал хийлээ гээд жинс чинь сулрахгүй. Тэгвэл юу үр дүнтэй гэж? Кардио. Гэдэсний дасгал хийж цагаа үрж байхаар илүү 10 минутыг гүйлтийн зам дээр өнгөрүүл.

6. Анхаар, “Хөнгөн” Хүнс

Чихэргүй йогурт, диет гаазтай ундаа, эсвэл калори багатай, тослог багатай гэсэн өөр ямар нэгэн төрлийн хөнгөн хүнс идсэнээрээ өөртөө анхаарал тавьж байна гэж бодож байна уу? Гэтэл ийм бүтээгдэхүүнүүд чихэр орлуулагчаар дүүрэн байдаг. Харин ч хоол шингээх явцад өөх хуримтлалыг ихэсгэдэг.

7. Тослог хоол дайсан биш

Эргэлзээтэй сонсогдож магадгүй ч, ханаагүй тослогоор баялаг хүнс гэдэсний өөхийг хайлуулахаас гадна хоол идэх дуршил багасгадаг. Авокадоны дөрөвний нэгийг сэндвич дээрээ түрх эсвэл салатандаа оливын тос нэм гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.


URL:

Tags: