Гадаадад гацсан монголчуудаас долоон сая төгрөгийн авлигал нэхдэг үү

gafaafafgstanУлсын онцгой комиссын Шуурхай штабын ажилчид Гадаадад гацсан монголчуудаас авлигал авдаг байж болзошгүй мэдээлэл хэд, хэдэн удаа хэвлэлээр гарсан.

Гадны оронд удаан хугацаагаар гацаж хүндхэн нөхцөл байдалд амьдарч буй монголчуудыг тусгай үүргийн нислэгт багтаан Монголд авчирсны хариуд авлигал нэхдэг байж болзошгүй гомдол, саналыг Авлигатай тэмцэх газраас шалгахаар холбогдох шалгалтуудыг эхлүүлсэн билээ.

Саяханы нэг өдөр л гэхэд Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярт гадаадад гацсан нэгэн иргэн нууц мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээлэлд бичигдсэнээр нэгэн бүсгүй “Тусгай үүргийн нислэгт орохоор бол надтай холбогдоорой. Оруулж өгч болж байна. Ёндоо нь долоон сая төгрөг. Наана нь урьдчилгаа авахгүй. Монголд ирсэн хойно нь мөнгөө авна” хэмээн ярьжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ:

iSee.mn


URL:

Tags: