БОДИТ АМЬДРАЛ: Бяцхан үрсээ мартсан НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД….

12955

СБД-ын 9-р хорооны 229 байрны баруун талын “НЭГ АЙЛ”-ын газарт мөнгөндөө сагсан нөхдүүд барилга барих зөвшөөрөлгүй байж шууд газар шорооны ажлаа эхлэж иргэдийг дээрэлхэж байна.
Тухайн хавийн оршин суугчид эсэргүйцэж газар шорооны ажлыг нь зогсоогоод байна.
Уг газрыг анх “ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ” болгох зорилгойтой байсан…

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДАА ТА НАР:
-Нэг айлын маш жижиг газар, Явган хүний зам байхгүй, Орц гарцгүй, Зогсоолгүй, ус дулаанаар хангах ямарч боломжгүй газарт 6 давхар барилга барих зөвшөөрөл яагаад өгдөг юм вэ?
/Зургууд дээр тодорхой байгаа… /
/ Мөнгөний нөлөө байна уу? /
- СБД-ийн 9 хороонд 10 орон сууцны 1000 гаруй айлын хүүхдүүд тоглох талбай байхгүй зам дээр тоглож байна. Энэ хүүхдүүдийн тоглоомын талбай болгох газрыг яагаад барилга барих зөвшөөрөл өгвөө?

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС ГАНЦ Л ГУЙЛТ БАЙНА.
“АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР” л юм бол энэ газрынхаа барилга барих зөвшөөрлийг цуцлаад энэ хавийн 1000 айлын хүүхдүүдэд зориулсан “ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ” байгуулж өгөөч…
Өөр хүсэх юм алга даа…

12956 12957 12958 12960
/ Жич: СБД-ийн 9-р хорооны иргэний захидал /


URL: