Зарим шүдний эмнэлэг зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүр ашиглаж байжээ
Тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүрийг ашиглаж, хадгалж буй аж ахуйн нэгж байгууллагыг илрүүлэх, зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор урьдчилан сэргийлэх хяналтыг хийж байна.
Хяналтад “Био дент”, “Анагаах үрэл”, “Юу Би дент”, “Содон шигтгээ”, “Молар” зэрэг 5 шүдний эмнэлгийг хамруулахад 1 эмнэлэг тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүр ашиглаж байсныг илрүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг эхлүүлээд байна.
Цацрагийн үүсгүүр ашигладаггүй, цаашид ашиглахаар төлөвлөж буй байгууллагуудад Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлтэй ашиглах, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж, зөвлөмж тарааж ажиллалаа.
URL: