Японд халдварын 718 шинэ тохиолдол илэрчээ
ТОКИО. /NHK/. Японд мягмар гарагт коронавирусний халдварын 718 шинэ тохиолдол илэрсний 182 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Ингэснээр Японд халдвар авсан хүний нийт тоо 64714-т хүрчээ. Уг үзүүлэлтэд нисэх буудлын хяналт шалгалтын үеэр илэрсэн болон энэ оны эхээр Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсан 712 хүнийг оруулсан байна.
Японд мягмар гарагт халдварын улмаас 14 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 1230 болжээ. Халдвараар нас барсан хүмүүсийн 13 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч байжээ.
“Манай улсад мягмар гаргийн байдлаар коронавирусээр халдварласан 252 өвчтөний биеийн байдал хүнд байна” гэж Японы Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: