“Эрдэнэс-Тавантолгой” компани иргэдийн ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлжээ
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэс-Тавантолгой” ХК мөнгөө гүйцэд шилжүүлээгүй учраас иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг тарааж эхлээгүй гэх мэдээллийг өгч буй. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс “Хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа холбосон бүх иргэний ногдол ашгийг тараахад хангалттай хүрэлцэхүйц мөнгийг ҮЦТХТ рүү хэдийнэ шилжүүлжээ.
Энэ талаар“Эрдэнэс-Тавантолгой” ХК “Иргэдийн ногдол ашгийг өгөхөд шаардлагатай 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн. Бид өнгөрсөн тавдугаар сараас эхлээд иргэдийн ногдол ашгийн мөнгийг үе шаттай шилжүүлж, бүртгэл бэлэн болсон иргэдийн дансанд тухай бүр шилжүүлэх шаардлага тавьж ирсэн” гэсэн мэдээллийг өгсөн байна.
Хувьцаа эзэмшигчдийг бүртгэх, мэдээллийг нь хадгалах, ногдол ашгийг дамжуулан тараах үүрэгтэй газар нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК юм.
URL: