Төрийн ордонд тогтоосон иргэдийн мэдэх эрхэнд халдсан хөл хориог цуцлахыг СЭТГҮҮЛЧИД шаардлаа
УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг Төрийн ордноос сурвалжилж олон нийтэд мэдээлэл хүргэдэг парламентын сэтгүүлчид шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэрийн дор Төрийн ордонд тогтоосон хөл хорио иргэдийн мэдэх эрхэнд халдаж байгааг зогсоохыг шаардаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна .
Тухайлбал Өнгөрсөн хавраас эхлэн Төрийн ордонд ажиллаж буй сэтгүүлч, зураглаачдын ажиллах бүсийг хязгаарласан. Ингэхдээ Төрийн ордны хоёр давхарт Түр цэг байгуулж , түүнээс өөр газар нэвтрэх боломжгүй болгосон юм. Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдааныг нэгдсэн дүрс өгөх бөгөөд хэрэв гишүүд, сайд нар хүсвэл Түр цэгт хэвлэлийн хурал зохион байгуулж байгаа гэж сэтгүүлчид үзэж байна.
Өөрөөр хэлбэл, гишүүд өгөхийг хүссэн үедээ, өгөхийг хүссэн сэдвээрээ л тодруулга өгч байгаа нь хэвлэл мэдээллийн хоолойг боож буйтай адил хэмээн үзэж байна. Уг асуудлаар өмнө нь хэд хэдэн удаа хүсэлт, шаардлага хүргүүлсэн боловч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа юм.
URL: