Хан-Уул дүүрэг, 12 дугаар хорооны 121 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Зураг төсөл зохиогч: “Сийз архитектс” ХХК
Захиалагчийн техникийн хяналт: Барилгын хөгжлийн төв
Төсөл арга хэмжээний хүрээнд 240 ортой цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг гүйцэтгэсэн бөгөөд барилга угсралтын ажил бүрэн дуусч, Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссийн гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
Шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор тус хорооны хүүхэд багачууд тав тухтай орчинд сурч хөгжих боломжийг нэмэгдүүлж байна.
URL: