Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирлээ

15982806125f43d3a42a0aa

УОК-оос энэ сард нийтдээ 17 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Тэгвэл аль хэдийнэ 12 нислэг үйлдэж, иргэдээ татаж аваад байна. Өчигдөр 13 дахь нислэгийг Токио-Улаанбаатар чиглэлд үйлдлээ.  Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт ниссэн. Улмаар өчигдөр орой 19:15 цагт эх орондоо ирлээ.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150, нийт 263 иргэн эх орондоо ирж байгаа юм.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудлуудад тусгаарлана.  Дашрамд дурьдахад,  маргааш Франкфурт-Улаанбаатар,   27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ. Түүнээс гадна, энэ сарын 30, 31-ний өдрүүдэд АНУ, Казахстан руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон билээ.


URL: