Ерөнхий сайдын гар буу шүүмжлэл дагуулав

117913220_690541664864994_4069444593516730281_nТ.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч баасан гарагт буюу 2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр Орхон аймагт томилолтоор ажиллахдаа аймгийн цэргийн штаб, зэвсэгт хүчний  186-р ангийн хамтран зохион байгуулсан дайчилгааны хээрийн сургуульд оролцов. Ингэхдээ ТТБ \тусгай томилолтын батальон\ гэсэн дүрэмт хувцас өмсөж баруун гуяндаа гар бүү зүүсэн нь сошиал орчинд ярианы сэдэв болж байна.

Үүнтэй зэрэгцэн твиттер хуудаснаа багахан маргаан өрнөөд амжив. Тодруулбал, Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудаснаа “Засгийн газрын гишүүдэд буу өгдөг юм. Надад одоо ч байгаа” хэмээн жиргэсэн байна. Үүнд БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Намайг сайд байхад бас буу өгөөгүйшдээ Отгоо минь бага хошного долоогооч ээ, ичиж амьдар” хэмээсэн бол М.Зоригт “Надад өгөөгүй ш дээ” хэмээн үгүйсгэж, жиргэжээ.

Ийнхүү  Ерөнхий сайдын хувцаслалт олон нийтийн анхаарал татаж эхлээд байна

Эх сурвалж:www.polit.mn


URL: