Хүүхдээ буруу тээвэрлэсэн иргэнийг 50,000 төгрөгөөр торгожээ

ajoloovh

Наймдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвар орчим Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдээ буруу тээвэрлэн явж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан.

Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтыг зөрчсөн тул тухайн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 45 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авжээ.

Иймд эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


URL: