СЭБОЦЭ ХХК-ийн удирдлага хууль бус уу

117924000_728999187645109_5216538875737836010_n

“Сэбоцэ” ХХК –ийг  хууль бус этгээд удирдаад байгаа юм биш биз” гэсэн гарчигтай мэдээллийг одоогоос нэг сарын өмнө буюу  өнгөрсөн сарын 10-нд манай сайт мэдээлж байсан билээ. Учир нь тус компанийн хувьцаа эзэмшигч ерөнхий захирал А.Сосорсүрэн 2016 онд харамсалтайгаар нас барсан байдаг. Гэтэл одоо компанийг  нь хэн удирдаж  байгаа нь тодорхойгүй байсаар байна. Burtgel.mn  дэх нээлттэй мэдээллийн сангаас бүртгэлийг шүүж үзэхэд компанийн хувьцаа эзэмшигч гэдэгт мэдээлэл байхгүй. Харин гүйцэтгэх захирлаар талийгаач А.Сосорсүрэн хэвээр байсан юм. Тэгвэл  дээрх мэдээлэл гарснаас нэг сарын дараа буюу өнөөдөр Burtgel.mn  дэх нээлттэй мэдээллийн санг үзэхэд “Сэбоцэ” ХХК –ийн мэдээллийн хувьцаа эзэмшигч  гэсэн хэсгээс талийгаач захирлынх нь нэрийг алга болгож хайлтан дээр “тодорхойгүй” гэсэн хариу гарч ирж байна. Эндээс дахиад л  “Сэбоцэ” компанийг удирдах эрхгүй хүн хууль бусаар удирдаж  үйл ажиллагаа явуулаад байна уу гэсэн хардлага төрж байна.

Автомашины тос тосол, сэлбэг дугуйн худалдааны салбарт томоохон байр суурийг эзэлдэг өөрийн нэр хүнд, байр сууриа олсон “Сэбоцэ” компанийн захирал нас барснаас хойш хэн удирдаад байна вэ. Компанийн утас руу залгахад дуудаж байгаа ч хэн ч авч хариу өгөхгүй. Тэгсэн атал үйл ажиллагаа явуулж байна гэсэн сурталчилгаа нь цацагдаад байдаг. Тиймээс хууль бус этгээд компани удирдаж үйл ажиллагаа явуулах эрх бий байдаг юм болов уу гэсэн асуулт дахиад л гарч байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL: