Өмнөговь аймагт 148 оюутан орон нутгийн тэтгэлэгээр суралцахаар болжээ
Өмнөговь аймгийн 148 оюутан 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн хувьд 2020 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж тухайн чиглэлийнхээ хүрээнд тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа аж.
Дээрх ажлынхаа хүрээнд орон нутагтаа дутагдалтай байгаа мэргэжлээр тухайн орон нутгийнхаа их дээд сургуульд сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар 100 хувь төлж сургахаар шийдвэрлэжээ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын хувьд дүнгийн голч 2.8 түүнээс дээш байх, төгсөж ирээд орон нутагтаа ажиллах зэрэг шаардлагыг хангадаг байна.
URL: