Хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу сэлэх гэж ороод живж осолджээ
64 настай болон 70 настай хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон голд сэлэх гэж ороод живж осолджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Ганзам багийн иргэн А/70 настай, эрэгтэй/, С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн рчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт осолдсон газраас хойд зүгт “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл 6 км-т нийт 3 удаагийн давтамжтай “Орхон” голын усаар завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 5 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг өчигдөр өглөө 07:00 цагт дахин эхлүүлжээ.
URL: