ХӨСҮТ: Дахин гурван энхийг сахиулагч ЭДГЭРЧ, ХАЛДВАРТАЙ 17 хүн үлдлээ

Эрүүл-мэндийн-яам-корона-мэдээлэл-9_(1)

Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн тохиолдлуудын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 18-нд 750 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд,

  • 156 хүний шинжилгээ
  • Сидней-Улаанбаатар онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээ
  • Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн
  • Тусгаарлалтад байгаа 8 хүний
  • Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээ
  • Сэлэнгэд тусгаарлагдсан 2 хүний гэх мэт иргэдийн шинжилгээнээс илрээгүй.

Өнөөдөр гурван энхийг сахиулагч эдгэрч гарч байна. Одоо ХӨСҮТ-д 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар 281 хүнийг эдгээж гаргалаа” гэлээ.


URL: