Д.Трамп: В.Путин бол дэлхийн хэмжээний тоглогч
ВАШИНГТОН. /TASS/. “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Туркийн удирдагч Тайип Эрдоган нар бол дэлхийн хэмжээний тоглогчид юм. Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден сонгуульд ялуулт байгуулвал тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй” гэж Цагаан ордны тэргүүн Дональд Трамп дэмжигчдийнхээ өмнө үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
“Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган нар бол дэлхийн хэмжээний тоглогчид юм. Харин Жозеф Байден тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Учир нь түүний улс төрд байх он жилүүд нь тийм ч гайхалтай байгаагүй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
“Дэд ерөнхийлөгч асан сонгуульд ялбал Хятад Америкийг эзлэх болно. АНУ-ын ерөнхийлөгчдөөс хэн нь ч миний хийж бүтээснийг хийж байгаагүй” гэж Д.Трамп мөн ярьжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох юм.
URL: