Хоёр тэрбумын өртөгтэй “Андлалын өргөө”-г барилгын бус компани барьжээ
Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө” цогцолборын барилга угсралтын ажлыг барилгын бус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гүйцэтгэжээ.
Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууллатын газрын сайт дээр тавигдсанаар барилга угсралтын ажлыг 2019 оны 12 дугаар сард 11 хүний бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлтээр гэрээнд заасан ажил бүрэн дууссан гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна дараахь мэдээллүүд бичигджээ:
- Хүчин чадал: Андлалын өргөө цогцолбор нь тэнхлэгээрээ 25.2м х 25.2м хэмжээтэй тойрог хэлбэртэй, зоорийн давхартаа 14.8м х 21.2 м үзвэр үйлчилгээний зориулалттай
- Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Хос Санаа” ХХК
- Зураг төслийн автор: “Классик Хаус” ХХК
- Захиалагчийн хяналтын байгууллага: Хэнтий аймгийн ГХБХБГазар
- Гэрээний дүн: 1 961 784 084 төгрөг” гэсэн байна.
Нийт хоёр тэрбумын өртөгтэй цогцолборт дахин 600 саяар цахилгааны асуудлыг нь шийдсэнээр ирэх намар албан ёсоор ашиглалтад орно.
БАРИМТ-1:Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Хос Санаа” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
Тэгвэл 5565669 регистрийн дугаартай “Хос Санаа” ХХК нь 2012 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагджээ. Улмаар 2019 онд гүйцэтгэх захирлаар нь Мөнхтуяа овогтой Амарсанаа томилогдон ажиллаж байна.
БАРИМТ-2: “Хос Санаа” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан боловч “Андлалын өргөө”-нөөс өөр улсын ажил хийж байгаагүй
Шилэн дансанд байгаа мэдээллээр тус компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш 2018 онд БОАЖ-ын сайдын багцаас гарсан хоёр тэрбумын төсөвтэй “Андлалын өргөө”-нөөс өөр тендерт шалгарч байгаагүй байна.
Мөн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан судалгаа хийх эрхийг 2012 онд найман жилийн хугацаатайгаар авч байжээ.
Эх сурвалж: Gereg.mn
URL: