А.Амбасэлмаа: Нийт 627 хүний шинжилгээнээс КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ, 4 хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

6e3eb3131f1507439ddb503d49eccf7c

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 16-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Үүнд,

  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ,
  • Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Сувилалын ажиглалтад байгаа 6 хүний шинжилгээ,
  • Тусгаарлах байранд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор ирж ирсэн 30 хүний шинжилгээ багтсан.

Одоогийн байдлаар халдвартын клиникт 22 хүн эмчлүүлж байна. 20 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Харин ХӨСҮТ-д ажиглалт, тандалт, тусгаарлалтад 42 хүн байгаа” гэлээ.


URL: