Б.Дөлгөөн: Засгийн газрын авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ өрхийн орлогод сайнаар нөлөөлсөн
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар эдийн засагч Б.ДӨЛГӨӨНТЭЙ ярилцлаа.
-Цар тахлын нөлөөгөөр дэлхий нийтээрээ эдийн засаг сайнгүй байна. Манай улсын хувьд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэр байна вэ?
-Цар тахалтай үеийн эдийн засгийн хүндрэл ядуу буурай иргэд буюу өөрөөр хэлбэл, орлогын таван түвшинд хуваалаа гэхэд хамгийн орлого доогуур хоёр түвшиндээ илүү хүнд тусаж байна. Учир нь, энэ хэсэгт хамаарах иргэд ямар нэг эдийн засгийн хамгаалалтгүй, албан бус секторт түлхүү ажилладаг онцлогтой. Судалгаанаас харахад, хувиараа бизнес эрхлэгчдийн 16 хувь нь орлогогүй болж, 70 гаруй хувийНх нь орлого буурсан байна. Өөрөөр хэлбэл, албан бус секторт илүү хүнд тусаж байна гэсэн үг. Эдийн засгийн салбараар нь харвал, үйлчилгээ, аялал жуулчлал, уул уурхайд хүндээр тусаж байгаа нь ажиглагдаж байна. Харин хүнсний салбарт нөлөөлөлгүй байна. Хүнсний салбарын үйлдвэрлэл энэ оны хагас жилийн байдлаар 7-8 хувь өссөн. Энэ нь хүмүүс ямар секторт ажиллаж байгаагаасаа хамаараад эдийн засгийн нөлөө харилцан адилгүй тусаж байгаа. Том зургаар нь авч үзвэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн шимтгэлээс бусдыг тэглэсэн арга хэмжээ нь өрхийн орлогод сайнаар нөлөөлсөн.
Макро түвшинд авч үзвэл, манай улсын эдийн засаг маш эмзэг байна. Яагаад гэвэл, нийт гадаад валютын тэнцэлийн гадагшаа урсгал нь илүү буюу 1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар тооцоо байна. Үүнээс ч өндөр байх магадлалтай. Өнгөрсөн удаагийн эдийн засгийн хямралуудыг харахад урсгал дансны буюу бараа үйлчилгээний худалдааны алдагдал өндөр гарч, энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсохтой зэрэгцээд төлбөрийн тэнцэлийн хямрал үүсэх магадлалтай байдаг. Энэ бол макро түвшиндээ хамгийн их анхаарах зүйл
Монгол банкны зүгээс хийж байгаа интервенцийн хэмжээ эхний зургаан сарын байдлаар -1.6 тэрбумын ам.долларт хүрсэн. Энэ бүгдийг харахад энэ байдлаараа удаан явж чадахгүй. Тиймээс төлбөрийн тэнцэлийн хямралд орох, энэ нь цаашаа ханшийн хямрал гээд гинжин нөлөөлөл үүсэх эрсдэлтэй гэж харж байна. Тиймээс үүнд чиглэсэн арга хэмжээг түлхүү авах хэрэгтэй.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжийг та хэрхэн харж байна вэ?
2016-2019 оны үед олон улсын түүхий эдийн үнэ сайжирсан. Энэ үед хуримтлал гэж зүйл үүсгэх нь байтугай нэмж зээл авч, гадаад өрөө нэмлээ. Уг нь хуримтлал үүсгэсэн бол энэ үед л хэрэглэх гэж үүсгэх байсан. Одоо ганц гарц нь том төслүүдээ л хөдөлгөх. Үүнд Таван толгой, Оюу толгой орно. Таван толгойг олон улсын бирж дээр гаргавал бид илүү чанартай бүтээгдэхүүн гаргахад шаардлагатай томоохон хөрөнгө оруулалт оруулж ирж чадах болов уу. Харин хил дээрх асуудлуудыг шийдээд нэвтрэх хэмжээг сайжруулаад явбал гарч буй нүүрсний хэмжээ ч өснө, өсөхийн хэрээр эдийн засаг ч сайжирна гэж харж байна. Харин энэ бүгд эргээд гадаад зах зээл дээрх. биднээс хамаарахгүй вакцин, Хятадын эдийн засгийн өсөлт зэрэг хүчин зүйлтэй уялдаатай байгаа.
-Оны эцэс гэхэд төсвийн алдагдал бараг 3.8 их наяд төгрөгт хүрнэ гэдгийг албаныхан хэлж байна. Алдагдлыг хэрхэн нөхөх вэ?
-Орж ирж байгаа болон гарч байгаа валютын зөрүү нь гадагшаа их байвал төлбөрийн тэнцэлийн алагдал болно. Төсөвт орж ирж байгаа орлого төсвийн зарлагын зерүү нь зарлага нь өндөр байвал төсвийн алдагдал болно. Төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэлийн апдагдал нийлэхээрээ хос алдагдал гэсэн ойлголт бий болдог. Хэрэв хос алдагдалтай гарах нь тухайн улсыг эдийн засгийн хувьд томоохон хүндрэлд оруулдаг учир, цаг алдалгүй арга хэмжээ авах ёстой. Өнөөдөр манай улс төсвийн алдагдалтай байна. Дээр нь гадаад төлбөр, тооцооны төлбөрийн тэнцэлийн алдагдалтай байна.
Сангийн сайд төсвийн алдагдлыг оны эцэс гэхэд 3.8 их наяд төгрөгт хүрнэ гэж ярьж байна. 2020 онд төсвийн алдагдал 2.1 их наяд байхаар тооцсон ч эхний зургаан сарын байдлаар энэ хэмжээнд хүрчихсэн. Сүүлийн зургаан сард дахиад 1.6 их наяд төгрөгийн алдагдал нэмж, төсвийн тодотголыг оруулж ирлээ. Гэтэл орлого талдаа 1.2 их наядаар тасарсан байна. Үүнийг нарийвчилж харвал 20 хувь нь имлортын бууралт, 30 хувь нь “COVID-19′’-тэй холбоотой хөнгөлөлт чөлөөлөлт, харин үлдсэн 50 хувь нь уул уурхай, газрын тосны салбарын. бууралт харагдаж байна. 2019 оны эхний зургаан сард хөрөнгийн зардалд 636 тэрбумыг зарцуулсан байдаг. Энэ тоо 2020 оны эхний зургаан сард гурав дахин нэмэгдэж 1.75 их наядыг зарсан байна. Цар тахалд зарцуулсан гэж огт хэлэхгүй л дээ. Урсгал зардал ч гэсэн өнгөрсөн оны эхний зургаан сард 3.9 их наяд байсан нэмэгдэж 5.1 их наяд болсон байна билээ. Тиймээс хөрөнгө оруулалтын төслүүд барилга байгууламж дээр аудит оруулмаар байна. Эцэстээ энэ барилга байгууламж, хөшөө дурсгал барих замаар л их мөнгө унагааж байгаа нь төсвийг тамирдуулж, дутууг нь зээл авах замаар л явж байна. Ингэснээр улс улам л өрөндөө баригдаж, харин тэр хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр авсан, авахад тусалсан бүгд л баяжиж байна.
Үүний оронд, ажлын байрыг хамгаалсан, өрх рүү чиглэсэн бодлогод л хөрөнгө оруулах хэрэгтэй. 2020 оны “Бизнес эрхлэх нь” тайланд манай улс 190 орноос 81-т жагсаж байгаа ч, 150-д жагсаж байгаа үзүүлэлтүүд бий. Жишээлбэл, бизнесүүд цахилгаанд холбогдох, бизнес эхлүүлэх, хил дээрх даан ялангуяа гадагш гаргахад давдаг процессс гээд байгаа. Өөрөөр хэлбэл, бизнес хийх таатай орчныг бүрдүүлэхэд эдгээр нөхцлүүд манайхныг доош нь чангааж байна гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийлээ гэхэд эдгээр муу байгаа үзүүлэлтийг сайжруулахад анхаарч хийгээсэй. Тэгвэл өнөөдөр эдийн засгаа дэмжихээс гадна дунд болон урт хугацаандаа бизнесийн идэвхлийг нь сайжруулах, гаднаас хөрөнгө оруулах таатай орчиныг бүрдүүлэх давуу талтай.
-Иргэд рүү чиглэсэн, бизнесийг дэмжих алхам хийх шаардлагатайг та хэллээ. Засгийн газар 2020 оны төсвийн тодотголыг хийхдээ иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэсэн арга хэмжээг түлхүү авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь таны хэлж буй шаардлагад хэр дөхөж байна вэ?
-Зарим арга хэмжээг шүүмжлэхээс аргагүй. Тухайлбал, нэг кг ноолуурт 20 мянган төгрөгийн урамшуулал гэж бодохоор 200 тэрбум төгрөгийн асуудлыг ярьж байна. Энэ үнэхээр байгаа оноогүй. Хамгийн олон ямаатай, хамгийн чинээлэг малчин хамгийн өндөр урамшууллыг авчээ. Гэтэл хамгийн хүнд тусч байгаа өрхүүд гэвэл малчид дундаа хамгийн цөөн малтай бүлэг байдаг. Тэгэхээр энэ мөнгө хамгийн чинээлэг хүнд л очихоор байна. 200 тэрбум төгрөг гэдэг бол бага мөнгө биш, харьцуулж үзвэл Монголын хүүхэд нэг бүрт 20 мянган төгрөгийг арван сар өгөх хэмжээний мөнгө. Оновчлолыг сайжруулбал бусад бодлого хэрэгжүүлэх орон зай гарч ирнэ. Нэг ёсондоо хамгийн хүнд тусч байгаа хүмүүстээ анхаарч чадвал тэндээс мөнгө хэмнэгдэнэ гэсэн үг. Мөн манай улсын нийт өрхийн 28.4 хувь нь ядуу ангилалд багтаж байгаа. Нарийн анализ хийхэд үүний олонхийг хүүхдүүд эзэлж байна. Тэгэхээр хүүхэд рүү чиглэсэн зөв бодлого авч хэрэгжүүлсний үндсэнд ядуурлыг илүү хурдан хугацаанд бууруулах, ядаж нэмэхгүй байх боломж харагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар өрх рүү чиглэсэн бодлогыг явуулсан. Харин баялаг бүтээж, ажлыг байр бий болгож байгаа буй аж ахуйн нэгж рүү чиглэсэн бодлого алга. Яагаад өнөөдөр баялаг бүтээгчид гээд орилоод байна вэ гэхээр дунд болон урт хугацаандаа эдийн засгийг илүү хурдтай сэргээе гэвэл аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн бодлогыг авч байж, эргээд эдийн засаг сэргэх үед илүү хурдтай сэхнэ.
Хувийн хэвшил рүү хандсан бодлого дотор эргээд салбараар нь ангилах ёстой. Монгол Улсын хэмжээнд 190 мянган аж ахуйн нэгж байгаагийн 100 мянга нь л үйл ажиллагаа явуулж байгаа, үүний давхардсан тоогоор 15 мянга нь төсвөөс ямар нэг хамааралтай. Тэгэхээр анхаарвал энэ төсвөөс хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг.компаниуд руу чиглэсэн арга хэмжээ хэрэгтэй.
-Манай улсын эдийн засаг ирэх онд ямар байхаар дүр зураг харагдаж байна вэ?
-2020 онд улсын төсөв 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай, үүнийг дийлэнхийг зээлээр хаана. Гэтэл ирэх онд бидэнд дахиад алдагдалтай төсөл батлаад, зээлэх боломж олдох уу гэдэг нь тодорхойгүй байна. Ийм алдагдалтай байх үед бид гаднаас дахиад зээл авч чадах уу, ирэх оны алдагдлыг яах вэ, төлбөрийн тэнцэл яах гээд байна санаа зовоосон олон асуудал байна. Ердөө хоёр сар хүрэхгүй хугацааны дараа 2021 оны төсвөө өргөн барина шүү дээ. Энэ 3.8 их наядын алдагдлыг тооцож гаргаж ирэхдээ 2020, 2021 оноо хдмтад нь авч үзээд бодитоор харахгүй бол дунд хугацаандаа алдах вий гэсэн болгоомжлол байна. Түүнчлэн энэ жилийн төлбөрийн тэнцлийн алдагдлыг ямар зохицуулалтаар шийдвэрлэх вэ гэдэгт улбаалж 2020, 2021 онд дотоодод ямар хүндрэл учирч байна, санхүүгийн салбарын эрүүл мэнд ямар түвшинд очих вэ гэдэг асуудлыг ярих байх. Манай Засгийн газрын өнөөдрийн авч байгаа олон арга хэмжээ нь гал унтраах хэлбэрээр явлаа. Зээлээ төлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжийг чанаргуй зээлдэгч болох ангиллыг хойшлууллаа. Тодорхой хэмжээгээр зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж, зээлийн шаардлагыг зөөлрүүллээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд нэмэр болж байгаа нь үнэн ч, өнөөдөр тэдэнд тулгарч байгаа асуудлыг шийдэх гэхээсээ илүү учир ч байгаа хүндрэлийг бага зэрэг хойшлуулсан.
-Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг энэ онд 5.6 хувиар унах бол ирэх онд 6-7 хувийн өсөлттэй байна гэж олон улсын байгууллагууд таамаглаж байна. Энэ огцом өсөлт нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Манай улс дэлхийн гэхээсээ илүүтэй БНХАУ-ын эдийн засгаас хамааралтай. Ялангуяа, Хятадын хойд мужуудад байдаг хүнд үйлдвэрүүдээс шууд хамааралтай гэж хэлж болно. Учир нь манай нийт экспортын 70 гаруй хувь нь зэс, нүүрс гэсэн хоёр таваар байдаг, эдгээр нь ганц БНХАУ руу гардаг. Сая эхний улирлаар эдийн засаг 10 гаруй хувь агшсан нь манай экспорт, тэр дундаа нүүрсний экспорт огцом унаснаас дийлэнх нь болсон. Хятадын импортолж байгаа нүүрсний хэмжээгхарахад манай нүүрний экспорт буураад Австралийн экспорт өссөн н үзүүлэлттэй байна.
-Төсвийн алдагдлын эх үсвэр нь экспорт буурсан, ялангуяа уул уурхайн салбарын алдагдалтай холбоотой байна. Засгийн газар төсвийн тодотгол экспортыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээ авахаар тусгасан. Таны хувьд экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ хэрэгтэй байна вэ?
-Манай экспорт тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бараг 1.2 тэрбум ам.доллараар багассан. Тэгэхээр өнгөрсөн жилийн хэмжээгээр гаргаж чадахгүй байна гэсэн үг. Үүнд гадаад, дотоод хүчин зүйлийн аль аль нь нөлөөлж байна. Ногоон гарц гээд ярьж эхэлж байгаа нь дотоодоос хамаарч байгаа хүчин зүйлүүдэд анхаарч байх шиг байна.
Нүүрс гэлтгүй ер нь бараа бүтээгдэхүүний хил гаргах үйл явц, дамжлагыг нь маш энгийн, зардал багатайгаар шийдэх боломжийг нь бизнесийнхэнд олгочихвол урт хугацаандаа гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлнэ. Үүнд тодорхой дэд бүтэц зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр төсвийн тодотголдоо эдгээр шаардалагатай хөрөнгө оруулалтыг суулгаж өгөх зайлшгүй хэрэгцээ байна. Ингэж чадахгүй хэдэн арван жил өнгөрч байгаа нь Монголын бизнесийн хөгжлийг боомилж байгаа хүчин зүйлийн нэг юм. Өнгөрсөн зургаадугаар сард Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас зөвлөмжүүд тайлан гар- санд энэ бас л багтсан байна билээ.
М.Энхцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: