Сэтгүүлч Ц.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийн нэхэмжлэлийг шүүх 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны долоодугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр /2020.08.14/ 11.30 цагт эхэлсэн боловч талуудаас “Нотлох баримт гаргуулах, хэргийн материалтай танилцах, хариуцагч Н.Өнөрцэцэгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай” хүсэлт, мөн сөрөг нэхэмжлэл гаргасан тул шүүхээс хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулах, хариу тайлбар авах хугацаа олгож шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж шийдвэрлэлээ.
Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
URL: