Т.Доржханд: Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог байх ёстой

15973781385f360e5a3f779

ХҮН-ын дарга Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд ХҮН-ын дарга Б.Найдалаа “Ирэх 10 дугаар сард болох орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох талаараа мэдээлж байна. Бид аль нэг намтай эвсэл болохгүйгээр нийслэл, аймаг, сумын иргэдийнхээ хамт оролцоход бэлэн. Мөрийн хөтөлбөрөө аль хэдийнэ боловсруулсан. Бид хотоо сайхан, түгжрэлгүй, явган хүний замтай болохын төлөө зөв сонголт хийхийг иргэдэд уриалж байна” хэмээв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд “Бид ямар хоттой, хотын даргатай байх ёстой вэ. Олон байшинтай, шавааралдсан, цемент шүтсэн хотын аз жаргалтай гэхгүй. Настнууд нарлаад суудаг, хүүхдүүд нь айх аюулгүй тоглодог, залуучууд нь хөгжмөө сонсоод явдаг хотыг аз жаргалтай, аюулгүй гэдэг. Ийм л хотыг бий болгомоор байна. Ямар хотын дарга байх ёстой вэ.  Ордон дотор яригдаж байна, хотын даргыг Ерөнхий сайд томилдог байх асуудлаар. Ингэж буруу тийшээ явж болохгүй. Дарга хүн томилно гэвэл 1990 оны өмнөх нэг намын систем рүү ухрах гээд байна. Тиймээс Улаанбаатар хотын иргэд нийслэлийнхээ даргыг сонгодог байх хэрэгтэй” хэмээлээ.


URL: