ОХУ вакцинаа ДЭМБ-ын шалгаруулалтад өглөө
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ОХУ дахь төлөөлөгчийн газар 12-ны өдөр мэдэгдэхдээ, ОХУ-ын засгийн газар дотооддоо судлан бүтээсэн Ковид-19-ийн вакциныг урьдчилсан шалгаруулалтад өгөх өргөдлөө ДЭМБ-д дэвшүүлсэн юм. ОХУ тус вакциныг судлан бүтээсэн, аюулгүйн баталгааны талаарх холбогдох мэдээллээ ДЭМБ-д өгөх шаардлагатай байна гэжээ.
Интерфакс мэдээллийн агентлагийн 12-ны өдөр мэдээлснээр ДЭМБ-аас ОХУ-д суугаа төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд хэлэхдээ, ДЭМБ клиник туршилтад хамрагдсан бүх вакцины аюулгүй байдал болон үр дүнгийн талаар нарийвчилсан шалгалт, үнэлгээ хийдэг. Вакцины аюулгүй, үр ашигтай байдлыг баталгаажуулахын тулд вакцин судалгаа боловсруулалт нь бүх үе шатны тогтсон журамд нийцэх шаардлагатай юм гэжээ.
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | cri |
URL: