Ханбогд суманд “Хийморь” залуусын талбай ашиглалтанд орлоо

12628
Өмнөговь аймгийн Ханбогд суманд залуусаар овоглосон  ”Хийморь” талбай ашиглалтанд орлоо.
“Хийморь” талбай ашиглалтанд орсноор тус сумын иргэд гэр бүлээрээ байгалийн сайханд эрүүл агаарт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэж байгаа юм. “Хийморь” талбай нь нээлтэнд сумын уул усаа түшиглэн бий боссон тул газар лусаа аргадаж, байгаль оронтойгоо зөв сайхан харьцахын тухайтад “Өлзий хутагийн хурыг буулгагч Дашчийрав сан”, “Хийморийн сан”, олон залуусын ажил амьдрал зөв тэгш, бүтэмжтэй байхын ерөөл оршоохоор “Гандандэгчилэн” хийдийн Залуу лам Ө.Энхтүвшинг залж ном хурсан байна. Түүнчлэн тус нээлтэд урлаг соёлын авъяастнууд хүрэлцэн очиж ая дуугаа толилууллаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын ивээл дор зохиогддог “ОЮУ” наадмын “ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУС”, мөн “Хийморь” талбайг түшиглэн хэрэгжүүлэх Дэд Төслийн багуудын залуус урилгаар оролцож батламжаа гардан авлаа. Тус ажлыг Аймгийн хөрөнгө оруулалтаар “Логмон” ХХК гүйцэтгэжээ.

 

 

 

 

 

 

 

 


URL: